https://cdn.zochil.shop/70047ec4-2d40-43ea-b71c-c105d83ab1ec_t1500.png

Танин мэдэхүй

Оюуны боть

150,000₮
Хүргэлттэй
Тоо ширхэг
Хүргэлттэй
Тоо ширхэг
Дэлгэрэнгүй

Зохиогч: Сүргэрэлт ба бусад

ISBN: 9789919230777

Хавтас: Хатуу, хайрцагтай

Хэл: Монгол

Хуудас: 1664

Д.Төмөртогоо ба бусад Алив үндэстэн, ард түмний зан заншил бол түүний өв шинжийг илтгэн харуулдаг том соёл юм. Монголын өвөг дээдэс түүний хойчисдоо үлдээсэн хосгүй их өвийн нэг болох, олон мянган жилийн турш үеийн үе, үрийн үрдээ уламжилсаар ирсэн монгол ёс заншил бол хүн төрөлхтний соёлын санд монголчуудын оруулсан нэгэн гайхамшиг юм. Даян дэлхийн үндэстэн ястныг шагшин бишрүүлсээр ирсэн энэ их өв соёлоо орхиж гээгдүүлэлгүйгээр өвлөн хөгжүүлж, үүнээ өвөг дээдсийн өв, өнийн бидний ч өв, өсгий залгаж ирэх хойч үеийнхэндээ ч өнөдийн өв болгох явдал монгол хүн нэг бүрийн мартаж болшгүй эрхэм нандин түүхт үүрэг хариуцлага билээ. Зан үйлд уламжлагдан давтагдах шинж байдгийн хамт хувьсан ондооших шинж ч байдаг болохоор түүхэн хугацаанд зарим зан үйлийн гээгдэх нь аль ч улс, ямар ч үндэстэнд зөндөө гардаг энгийн үзэгдэл юм. Гэвч зан заншил нь амгай жолоогүйгээр хувьсан ондооших биш, харин заавал хадгалагдан хувьсах замаар л хөгждөг жамтай. Иймээс гээгдэж байхаа бүртгэж, мартагдаж байхаа тэмдэглэх явдал бол үндэстнүүд эх соёлоо хадгалахад авдаг чухал бөгөөд бүтэмжтэй арга барилын нэг мөн. Энэхүү нэвтэрхий толь бичгийг үндэснийхээ соёлын их өвийг судлан дэлгэрүүлэхэд нэн тустай хэмээн үзсэний учир Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн ажлын баг бүрдүүлж, кирилл монгол үсэгт буулгасныг "Соёмбо пресс" хэвлэлийн газар уншигч олондоо өргөн барьж байна. Айл бүр хойморт хүндэтгэн залж, уншин суралцаж, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээсүгэй.

2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.