Зохиогч: Исаак Бабэль
Орчуулагч: О.Чинбаяр
Оросын уран зохиолын гайхамшигт бүтээлүүдийн нэг болох энэхүү түүвэр нь 38 богино өгүүллэгээс бүрдэх бөгөөд морьт армийн ахуй амьдралыг зохиолын дүр, үйл явдлын өрнөлөөр дүрслэн хүүрнэж, тухайн цаг үеийг нэгтгэсэн тойм зураглал юм.
Зохиолд тухайн үеийн бодит байдал, дайны харгислал, бүх нийтийн үйл хэргийн төлөө алтан амиа өргөсөн хүмүүсийн баатарлаг үйлийг өгүүлэх болно.
Исаак Бабэль 1920-1921 оны Польшийн дайны үеэр сонины сурвалжлагчаар ажиллаж байсан бөгөөд өдрийн тэмдэглэл уйгагүй хөтөлж эдгээр өгүүллэгүүдийнхээ санааг буулгаж явжээ.
Түүний "Морьт цэрэг" түүвэр нь олны хүртээл болсон цагаасаа хойш уншигчдаас маш өндөр үнэлгээ авч, ихээхэн амжилтыг олсон боловч 1940 онд хилс хэрэгт буруутгагдан ялын дээд хэмжээ сонсон шийтгүүлж, түүний туурвисан бүтээлүүдийг дахин хэвлэхийг хориглож байжээ.
Өдгөө уг зохиол 20 гаруй хэлээр орчуулагдан гарчээ.
Энэхүү номыг анх удаагаа эх хэлээр орчуулан та бүхэндээ хүргэхээр бэлдлээ. Таалан соёрхоно уу.