Зохиогч: Д.Цогтбаатар, Р.Равданжамц
Хянан тохиолдуулсан: Д.Цогтбаатар
“Математикийн бодлого, дасгал” ном нь Соёмбо пресс хэвлэлийн газраас 2022 онд эрхлэн гаргасан “Математик. Тулгуур мэдлэг” номыг дагалдан гарч байгаа гарын авлага бөгөөд түүнд орсон үндсэн ойлголтуудыг бататгах, тэдгээртэй холбоотой бодлого, загваруудыг шийдэж, хэрэглэж сурахад чиглэгдсэн бодлогын хураамж болой.
“Математикийн бодлого, дасгал” ном нь нийт 12 бүлэгтэй. Бүлгүүд дотроо хэд хэдэн зүйл буюу параграфаас бүрдэнэ. Бодлогын хураамжид бодлого, дасгалуудыг A, B, C гурван түвшинд ангилж оруулсан. Бодлого, дасгалын заавар, бодолт, хариу нь бүлэг бүрийн төгсгөлд орсон.
A түвшин нь ерөнхий боловсролын сургуулийн математикийн хичээлийн цөм хөтөлбөрийн стандарт буюу зайлшгүй мэдэх шаардлагатай мэдлэг, мэдээллийг багтаасан.
B түвшин нь тухайн сэдвийн хүндэвтэр бодлогуудыг багтаасан. Зарим бодлогын бодолт нь өвөрмөц шийдэлтэйгээс гадна математикийн хичээлийн цөм хөтөлбөрт тусгагдаагүй хэрэглээний төрлийн асуудлууд орсон.
С түвшин нь харьцангуй хүнд бодлогууд, олимпиадын чиглэлийн бодлогууд юм. Тэгэхдээ Монголын математикийн улсын олимпиадын бодлогуудаас тухайн сэдэвт хамаарах бодлогуудыг сонгон оруулсан.
Иймээс “Математикийн бодлого, дасгал” номоос хэрэглэгч өөртөө тохирсон агуулгыг сонгон суралцах боломжтой.
Математикийн элсэлтийн ерөнхий шалгалтын сүүлийн жилүүдийн хүндэвтэр бодлогуудыг В, С түвшинд оруулсан.
Нэгэнт “Математикийн бодлого, дасгал” номд бодлого бодох янз бүрийн арга, техник орсон учраас ер нь аливаа математикийн бодлогыг хэрхэн бодох тухай асуудлыг өөрсдийн байр суурь, туршлагын үүднээс тайлбарлах гэж үзье. Мэдээж хэрэг, ямар ч бодлогыг бодоход тохирох арга, жор гэж байхгүй л дээ. Харин бодлогуудыг төрөлжүүлж, тохирсон аргыг хэрэглэх, математик логик, олонлогийн онолын үүднээс хандах зэрэг үр өгөөжтэй нийтлэг хандлага байдаг.
Бид “Математикийн бодлого, дасгал” номд орсон бодлогуудын хүрээнд бодлого бодоход анхаарах дараах нийтлэг зүйлс, дэс дараалал байж болно гэж үзсэн. Үүнд:
1. Бодлогыг сайтар уншиж ойлгон, өгөгдөл болон олох, шийдэх асуудлыг ялгах
2. Бодлогыг таних: дунд сургуулийн математикийн цөм хөтөлбөрийн аль хэсэг, ямар сэдэвт хамаарахыг тогтоох
3. Бодлого бодох төлөвлөгөө боловсруулах: ямар загвар, томьёо ашиглахыг шийднэ: хэрэв геометрийн бодлого бодож байгаа бол зургийг зурж харна,
4. Төлөвлөгөө хэрэгжих боломжтой эсэх хэрэв боломжтой бол хэрэгжүүлэх дарааллыг тогтоох, /алгоритм/
5. Төлөвлөгөөний дагуу бодолт хийх
6. Шийдийг шинжлэх
Дээрх байдлаар бодлогуудад хандаж, туршиж үзээрэй.