Зохиогч:
Н.Нагаанбуу Профессор, Д.Баттогтох (Ph.D), Г.Бямбасүрэн (Ph.D), Г.Батсуурь, Н.Маралмаа
ISBN: 9789997374318
Хавтас: Хатуу
Хэл: Монгол
Хуудас: 436
Ази, дорно дахиныхан “Хоосон чанар”-ын онол сэтгэлгээтэй гэж ном хэлэлцдэг. Энэ сэдвийг сөхвөөс эцэс төгсгөлгүй яриа үргэлжлэх болно. Угтаа Төв Азийн нүүдэлчин монголчуудын тухайд “Хоосон” гэдэг онолд автах, хэрэгжүүлэх байтухай “Хоосон” гэдэг үгийг хэлэхээс цээрлэдэг. Тодруулж хэлбэл монголчуудын ёс бэлгэдэл, хорио цээр хоосон биш, харин “Дүүрэн чанар”-ын онол, бэлгэдэл, мэдлэгт суурилж аж төрөх ёс заншил бүтээсэн гайхамшигтай ажээ. Иймээс “Амны бэлгээс ашдын бэлгэ”, “Аман бэлгэ хаашаа бол, Алсын бэлгэ тийшээ” гэх мэт зүйр цэц хэлэлцдэг байна. Мөн “Итгэл бэлгэдлийн ёс”, “Ерөөл бэлгэдлийн ёс”, “Монголчуудын гурамсан ухаан буюу гурвыг дээдлэх онол” гэх мэт өдөр тутмын аж амьдралаас үүдсэн онол, сургаалийг насан туршийн ухаан санааны чиг болгодог. Мөн өвлүүлж хадгалуулдаг, сайн сайхан үйл бүтээл, үр ирээдүйг зөгнөсөн ёс заншлын бэлгэдэл, ноён нурууг буй болгосон түүхтэй байна. Нөгөө талд нь итгэл, үнэн, ерөөл, жаргал, бэлгэдлийн эсрэг үйл үйлдэл, ёр цондон, хориг цээр монгол ёс заншлын гол утга санаа, онол үндэслэл нь болдог. Тэр бүхнийг зохих сэдэв бүлгүүдээс дэлгэрүүлэн үзнэ үү.