https://cdn.zochil.shop/43da78b3-44e3-4486-9f30-d99f4c382946_t1500.png

Түүх

Монголын нууц товчоо

10,000₮
Хүргэлттэй
Тоо ширхэг
Хүргэлттэй
Тоо ширхэг
Дэлгэрэнгүй

Соёмбо Пресс хэвлэлийн газар

ISBN: 9789996223846

Хавтас: Зөөлөн

Хэл: Монгол

Хуудас: 234

Хүн төрөлхтний соёл нь бичиг, зохиолтой гүн холбогдолтой. Аливаа үндэстний аж ахуй ба соёлын хөгжилт нь ургамал мэт өсөж ирэхэд түүний ишийн хумьсан товч дэлгэж, уран зохиолын цэцгийг нээнэ. Үндэстэн бүрд ийм уран зохиолын анхны цэцэг, дурсгалт бичиг байна. Монгол үндэстний анхны түүхт дурсгалын зохиол бол Монголын нууц товчоо гэдэг зохиол мөн. Нууц товчоог олон үндэстний эртний уран зохиолын нэрт дурсгалын бичгүүдтэй зэрэгцүүлэн тавьж жишээлэн хэлэлцэж болно. Тэр эрт холын цагт монголын ард түмний дотор уран үгийг холбож, түүхт их явдлыг найруулан бичих цэцэн билэгтэй, гэгээн боловсролтой хүмүүс байсан байна. Нууц товчоог зохиосон хүний нэр байхгүй бөгөөд Нууц товчооны дэвтрийн тоо хуваарь тодорхойгүй. 15 буюу 12 дэвтэр болж хуваарилагдах боловч 1908 онд Хятадын нэг эрдэмтэн Ей Дэ-хуй оршил бичиж гаргасан Юань улсын үеийн дармал Нууц товчооны эхэд 12 дэвтэр байна. Энэ нь чухам үнэн хуваарь нь мөн болоод тэргүүн арван дэвтэр нь урьд зохиогдсон ба дараа нэмсэн нь хоёр дэвтэр болно. Энэ нэмэлт хоёр дэвтэрт Өгэдэй хааны үеийн явдлыг бичсэн ба нөгөө уул зохиол арван дэвтэрт Монголын анхын гарлаас аваад Чингис хааны эцэс хүртэл болсон явдлуудыг тоочжээ.

2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.