https://cdn.zochil.shop/33288d19-8ed4-4013-9048-f4eeeff1a294_t1500.png

Нийгэм

Си Зинпингийн үгийн жин бан /Сонгомол хувилбар/

40,00013% хямдарсан

35,000₮

40,000
13% хямдарсан

Хүргэлттэй
Тоо ширхэг
Хүргэлттэй
Тоо ширхэг
Дэлгэрэнгүй

Зохиогч: Си ЗинПин

Орчуулагч: Д. Болдбаатар

ISBN: 9789919002497

Хавтас: Хатуу

Хэл: Монгол

Хуудас: 332

Хятад улсын хөгжлийн нууц - Хүн бүрийн тунгаах сэдэв

"СИ ЗИНЬПИНГИЙН ҮГИЙН ЖИН БАН" ном Билигт гүүш Доржсүрэнгийн БОЛДБААТАР гуайн орчуулгаар хэвлэгдэн гарлаа

01. "Тус номын энэ хоёр боть улс төрч болгоны ширээний ном болох учиртай юм байна шүү." хэмээх бодол тус номыг орчуулж байхад өөрийн эрхгүй санагдаж байж билээ.

02. Ахуй төрийн алтан аргамжаа гэдэг үгийг цөөнгүй хүмүүс мэдэх буй за. Харин төрийн аргамжаа дөрөв байдгийн эхэнд "Нэр цэвэр байх" ёсон ордогийг харин тэр болгон мэдэх болов уу? Үүний цаана "Нэр цэвэр бус хүний үг эевэргүү биш байж таарна. Нэр цэвэр бус, үг эевэргүү биш бөгөөс үйлс бүтэмжгүй." хэмээх тайлал байдаг ажгуу. Жирийн иргэдийн дийлэнх "Хүн нэрээ тогос өдөө" гэсэн үгийг эрхэмлэж явдаг. Иргэдийнхээ дундаас сор болон сонгогдсон төрийн түшээд нэр хүндээ нэн илүү эрхэмлэн дээдлэж явахын учрыг энэ номыг уншсан хэн бүхэн төвөггүй ойлгох байх аа.

03. "Хүмүүний сэтгэл бол хамгийн том улс төр мөн." гэх буюу "Ард түмнийг баян чинээлэг, амар тайван амьдруулах нь хүмүүний сэтгэлийг нээн олох түлхүүр байх учиртай." хэмээх тайллыг энэ ном маш энгүүн сайхан гаргасан байна лээ.

04. "Эрдэмтэн болгон улс төрч байх албагүй. Харин улс төрч хүн эрдэмтэн байх учиртай. Төрийн түшээд эрдэмтэнгийн энтэй мэдлэгтэн болохын тулд байнга суралцах ёстой." хэмээх эшлэлийг орчуулагчийн хувиар бус, жирийн уншигчийн үүднээс олж хараад үнэхээр нэгийг бодож хоёрыг санууштай санагдаж байсан шүү.

05. "Тэгвэл улс төрч хүн эрдэмтэнгийн энтэй мэдлэг олж авахын тулд өөрийгөө хэрхэн бэлдэх вэ?" гэдэг асуултын хариултыг энэ номонд хэрхэн бичсэн нь бас л сонирхолтой. Улс төрийн их тавцанд өөрийгөө бэлдэн сойж байгаа хүмүүн эхлээд сайтар системтэй суралцах хэрэгтэй байдаг ажээ. Тэгээд эрдмийн ир ханалаа даа гэсэн баримжаа сэтгэлийн цээлд өөрийн эрхгүй тодроод ирдэг. Тэр цагт их улс төр рүү орж төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх хэрэгтэй. Тэгээд улс төрийн хүнд албаны буулганд ороод зүтгэж байтал аяндаа ая эв нь олдоод ирэх вий. Тэр үед алд биеэ амгуулсугай хэмээн хөл хөсөр суучихаж болохгүй. Илүү гарсан бага сага цаг заваа ашиглан биеэ давтан боловсруулж суралцах хэрэгтэй тухай өгүүлж хэлсэн нь бас л сонин.

06. Энэ мэт сонирхолтой өгүүлэмж, агуулга уг номонд арвин байдгийг тэр болгон яахин тоочиж барах билээ. Заавал улс төрчид гэлтгүй манай бизнесмэнүүд, боловсролтой сэхээтнүүд, улс орныхоо хөгжлийн төлөө сэтгэлээ чилээдэг нийт уншигчид энэ номыг уншаад үзэхэд гүн ухаарал сэхээрэл хайрлахуйц сайхан бүтээлийг шинэ оныхоо босгон дээр уншигч түмний гар дээр тавьж байгаадаа маш их баяртай байна.

07. Их гүрнүүд удирдагчдаа эртнээс сайтар сонгож, бодлого төлөвлөгөөтэй сургаад дэлхийн тавцангийн хоймрыг эзэгнэсэн зангаргатай нэгэн болгож бэлддэг өөр өөрийн арга туршлагатай байдаг. Тэр тусмаа дэлхийн энгээр сэтгэх оюуны цараатай их гүрний удирдагчийн үгийн жин бан хир зэрэг даацтай байдгийг уг номыг уншсан хэн бүхэн аяндаа мэдрэх вий.

08. Хятад хэлийг гадарлаж бус доторлож сурахыг хүсдэг хэн бүхэн буюу хятад хэлний салбарын оюутнууд, мэргэжлийн хятад хэлний орчуулагчид энэ хоёр номыг худалдан аваад үг үсэг болгоныг нарийвчлан тулгаж үзвэл оюуны харгуйд олз омог дүүрэн урагшлах вий. Хятад эхийг онлайн дээр унших хувилбар бэлэн зэхээний байж байгаа. Тэрэнтэй монгол эхийг нягт нарийн харьцуулаад тулгаж уншвал толь бичиг дээр тэр болгон байдаггүй:

无偏无党 Хэлбэрэлтгүй, намчирхахгүй байх

无知者无罪 Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй.

禀赋特征 заяагдмал онцлог

虎头蛇尾 өглөө хазаар орой ташуур

为官一方,为政一时 хааны алба халаатай, эзний алба ээлжтэй

зэрэг хэлц үг, өвөрмөц хэллэгүүд болон улс төр, эдийн засаг, гүн ухаан түүхийн сэдвийг хөндсөн адармаатай ойлгохуйяа хүчир том өгүүлбэрүүдийг орчуулах маш том дадлыг эзэмших боломжтой юм.

2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.