Зохиогч: О.Анар
ISBN: 9789997863881
Хавтас: Хулдаасан хавтастай
Хэл: Монгол
Хуудас: 416
Япон Улсыг японоор “Нихон” эсвэл “Ниппон” гэж дуудна. Энэ нь “Наран үндэслэх орон”, “Наран ургах орон” гэсэн утгатай. Эрт дээр үед япончууд улс орноо “Ямато” гэж нэрлэдэг байжээ. Тэр үеийн япон хэл нь Хятадын дүрс үсгийн нөлөөг аваагүй яг л өнөөдрийн монгол хэл шиг дагавар, нөхцөлийг үгийн араас залгуулан хэрэглэдэг, цэвэр залгамал хэл байсан байна. Үүнийг ямато хэл ч гэж ярьдаг. VII зууны эхээр Японыг удирдан залуурдаж байсан Шёотокү Тайши (574-622) хаан хөрш Хятад Улсад төрийн илгээлт явуулж, түүндээ өөрийн орныг “Нар мандах газар” буюу японоор Нихон гэж нэрлэжээ. Тэр цагаас хойш япончууд “Нихон” гэсэн нэрийг улсынхаа нэр болгон хэрэглэж ирсэн билээ. Япон улс түүхэн хөгжлийнхөө туршид бусад улс орноос хамгийн дэвшилтэт өндөр технологи, зан заншил гэх зэрэг өдий төдий шинэ санаа, соёлын хэлбэрүүдийг өөртөө тусган авч, тэр бүгдийг нэгтгэн өөрийн өвөрмөц соёлыг хөгжүүлж чадсан билээ. Өнөөгийн японы аж төрөх ёсонд Азийн уламжлалт соёл, Өрнөдийн орчин үеийн соёлын нөлөө ихээр туссан байдаг. Чин сэтгэл, үнэнч байдал гэсэн утгатай макото гэдэг үг Японы ёс зүйн үндэс нь болдог. Нэг үгээр хэлбэл хүн бүр өөрт оногдсон үүргээ хариуцлагатай биелүүлж, чин сэтгэлээсээ хандсанаар бүх зүйл зохих байрандаа байна гэж япончууд үздэг. Үүрэг хариуцлага гэдгийг хэн нэгнээс өгсөн даалгавар гэж тэд үздэггүй. Өдрийн хоол, өглөөний цай уухтай адил амьдралын салшгүй чухал зүйл гэж боддог. Мөн япончуудын урт наслалтын нууц нь эрүүл хоол, далайн гаралтай бүтээгдэхүүн их хэрэглэдэг, ялангуяа сашими (түүхий бүх загасыг нэрлэдэг) сүши их иддэг. Арьсаараа биедээ хэрэгтэй эрдэс бодисыг их авдаг. Япончууд гадаад зан байдал нь дотоод сэтгэлтэйгээ нэг шугамд байх ёстой гэж үздэг. Тиймээс хэр баргийн зүйлд сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй ард түмэн. Тиймээс та Япон улсад аялахаасаа өмнө тэдний зан заншлаас бага ч болов судлаарай.