Зохиогч: Мөнхнасангийн Дэлгэржав (МУИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор)
Хуудасны тоо: 934
Хөгжлийн болон нас зүйн сэтгэл судлалын судлах зүйл
Сэтгэл судлалын шинжлэх ухаанд нэгэн томоохон байр суурь эзэлдэг салбар нь хөгжлийн сэтгэл судлал юм. Уг салбар нь эхийн хэвлийд хүүхэд бий болох үеэс энэ хорвоод мэндлээд, эсэн мэнд бойжоод хөгжлийн олон шатыг дамжин хөгжиж, өсөж, насанд хүрч, нас тогтож, хөгширч, өтөлж, нас барах хүртэлх насны бүх үе дэх хүний хөгжлийг судалдаг сэтгэл судлалын салбар юм.
Түүхэн хөгжлийн эхэн үедээ энэхүү хөгжлийн асуудлыг нас зүйн сэтгэл судлалын салбар судалдаг байсан бөгөөд хөгжлийн илрэлийг тодорхой насанд харьцуулан судалж байв. Гэвч хүний хөгжлийн олон янз элементүүд зөвхөн насны хязгаарт баригдалгүй хувь хүний онцлогтой хөгждөг хандлагыг нээн илрүүлсэнээр нас зүйн гэхээсээ илүү хөгжлийн сэтгэл судлалын мэдлэг түгэн тархах болов.
Хөгжлийн сэтгэл судлал нь хүний сэтгэл зүйн өөрчлөлтийг, ялангуяа тэрээр хэрхэн өсч торниж байгааг хэмждэг сэтгэл судлалын салбар ухаан юм.
Хөгжлийн сэтгэл судлал нь сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал, хүүхдийн сэтгэл судлал, хүүхдийн сэтгэц эмгэг судлал, хуулийн сэтгэл судлал, танин мэдэхүйн сэтгэл судлал, экологийн сэтгэл судлал болон соёлын сэтгэл судлал зэрэг олон салбарыг багтаасан сэтгэл судлалын нэг томоохон салбар юм.
Хөгжлийн буюу нас зүйн сэтгэл судлалын судлах зүйл:
Хүний сэтгэцийн бодгаль хувийн хөгжлийг хөдөлгөгч нөхцөл ба шалтгаан
Сэтгэцийн процессуудын (танин мэдэхүй, сэтгэлийн хөдөлгөөн, зоригийн) хөгжил;
Төрөл бүрийн үйл ажиллагааны (идэвхтэй байдлын) хөгжил;
Бие хүний шинжүүдийн төлөвшил;
Нас зүйн болон хувийн сэтгэл зүйн онцлог.
Хөгжлийн сэтгэл зүйн объект нь өөр хоорондоо нягт холбоо бүхий үйл явц, үзэгдлийн хөдөлгөөнтэй тогтолцоо юм.
Хөгжлийн сэтгэл судлалын шинжлэх ухааны зорилго нь сэтгэцийн үзэгдлийн өөрчлөлтийг үүсэл гаралд нь дүн шинжилгээ хийх замаар тодруулахад оршдог учир энэхүү салбар нь ерөнхий сэтгэл судлалын салбарт багтаж явдаг. Өөрөөр хэлбэл, хөгжлийн сэтгэл судлал нь ерөнхий сэтгэл судлалын дотор багтаж, түүний доторх нэг салбар болон хөгжиж байна.