Зохиогч: Ж.Верн
ISBN: 9789996270550
Хавтас: Зөөлөн
Хэл: Монгол
Хуудас: 240
Францын алдарт, аугаа их зөгнөлт зохиолч гэгддэг зохиолч Жюль Вернийг бид сайн мэдэх билээ. Тэрбээр 200 гаруй роман бичсэн бөгөөд ялангуяа “Нууцат арал”, “Арвантаван наст ахмад”, “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь”, “Ахмад Грантын хүүхдүүд” гээд маш олон зохиол бүтээл нь ихэд алдаршиж, зуун жилийн туршид дэлхийн олон оронд хүүхэд багачуудын хамгийн унших дуртай ном болсоор байна. Энэ удаад та бид хуудсыг нь нээж буй ном бол одоогоос 100 гаруй жилийн өмнө, нисэх онгоц, авто машин бүтээгдээгүй байх үед дэлхийг 80-хан хоногт тойрох боломжтой болохыг нэгэн англи эрийн аяллаар үзүүлсэн бөгөөд тухайн үедээ маш их дуулиан шуугиан тарьж байжээ. Англи эр Пилис дэлхийг тойрсон энэ аяллынхаа явцад маш олон сонирхолтой адал явдал, саад бэрхшээл туулах бөгөөд тэр бүхнийг түүний мятрашгүй зүтгэл, чин зориг, ариун шударга зан чанар, өргөн дэлгэр эрдэм мэдлэг нь ялан гарч байгааг яруу тодоор дүрсэлсэн юм. Энэ зохиолд дэлхийг тойрч байгаа адал явдлаас илүүтэй жинхэнэ жентлмен буюу боловсон эрхэм гэж ямар хүнийг хэлдэг вэ гэдгийг яруу тод үзүүлжээ.