Зохиогч: Х.Х.Андерсен
ISBN: 9789997362124
Хавтас: Зөөлөн
Хэл: Монгол
Хуудас: 96
Андерсений үлгэр жирийн нэгэн шидэт адал явдлын тухай өгүүлдэггүй. Хүний амьдралын оршин тогтнохуйн утга учрын тухай гүн гүнзгий бодол бясалгал, нарийн тансаг мэдрэмжийг хэн ч олж харж, ойлгож мэдэрч болох энгийн үгээр илэрхийлсэн байдаг. Хүүхэд байхдаа Андерсений үлгэрүүдтэй танилцаагүй хүн нэгээхэн ч үгүй бизээ. Эдгээр үлгэрүүд нь дэлхийн олон орны сургалтын хөтөлбөрт орсон байдаг. Түүний үлгэрүүд гэгээн ухаарал, харуусал, хайр, энэрэл, бас хөнгөн атлаа гүн утгатай хошин шоглолууд нягт сүлэлдэнэ. Үлгэрт гардаг ид шидийн орноор хүүхэд багачууд зөвхөн зүүдэндээ биш, номоо уншиж байхдаа ч бас аялж байдаг билээ. Үлгэр болгон жаргадаг, гэхдээ үлгэр болгон сайхан төгсдөгүй. Андерсен хүүхэд багачуудад амьдралын үнэнийг ойлгомжтой энгийнээр хэлж өгчээ. Зориг тэвчээр байхад ямар ч бэрхийг даван туулж чаддаг тухай яруу сайхнаар илэрхийлсэн үлгэр бол яг одоо өмнө тань дэлгээтэй байгаа энэ үлгэр мөн билээ. “Мэдлэг бол хязгаарлагдмал, харин төсөөлөн бодох чадвар бол хязгааргүй” гэж суут ухаантайн Эйнштейн хэлсэн. Хэн нэгэнд урам өгч, баяр баяслыг авчирна гэдэг бол энэ амьдралын утга учир юм. Данийн их зохиолч Х.Андерсен 1805 оны 4 р сарын 2 нд Фюн арал дээр төржээ. Ядуу гэр бүлээс гаралтай боловч хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүү уйгагүй хөдөлмөрлөсний дүнд хүүхэд бүрийн хайртай “Үлгэрийн хаан” болж чадсан юм.