https://cdn.zochil.shop/215a23f3-07fb-43cf-b562-f8bd2ee6c4bb_t1500.png

Уран зохиол

Харанхуй хутга

15,000₮
Хүргэлттэй
Тоо ширхэг
Хүргэлттэй
Тоо ширхэг
Дэлгэрэнгүй

Зохиогч: Төрийн Баянсан

ISBN: 9789997863355

Хавтас: Зөөлөн

Хэл: Монгол

Хуудас: 352

Үхсэн хүн долоо хоногийн дараа сэрлээ. Үхэл ч гэсэн амьдрал шиг настай, хугацаатай байдаг юм байна. Тэгээд янз бүрийн замаар, бас янз бүрийн хэлбэр дүрс, хэрэг зорилготойгоор ирдэг ч юм уу. Наранчанга яг долоон хоног үхсэн байсан юм. Долоо дахь хоног дээрээ эргэж ирлээ. Зулай нь дэлхийн гадарга мэт болоод тэнд хөв хөх үүлс нүүв. Өвгийн сахал шиг тэрхүү үүлэн замаар тэр гулсан бууж ирэв. Наранчанга хэн нэгний нусаа шор шорхийтэл татаж, шал угаан шуухинаж буй чимээгээр сэрж, шинээр очсон шоронгийнхоо орчин ахуйд эргэн нэгдлээ. Шал угааж буй тураалтай хоригдол, савирч цалих хиртэй хар саарал ус, шалны алчуур, хувингийн гадуурх толбо хүртэл түүнтэй мэндлэх шиг уулзаж, нэгдлээ. Энэ хэдэн хоногт түүний толгой дээр үхэл амьдрал хоёр нойргүй сахиж, хоорондоо өчнөөнийг хүүрнэн, бас хэрэлдэж муудалцсан байж таарна. Үнэндээ тийм юм болох нь ч болсон байлаа. Үхэл амьдрал хоёрын яриа Наранчангын тухайд ихээхэн сонирхолтой өрнөсөн ажээ.

2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.