Квант хиймэл оюун ухаан, квант компьютер, хар нүх, хар энерги, хар материйн тухай яригдаж байгаа шинжлэх ухаан, технологийн эринд бид амьдарч байна. Хөгжингүй гэх улс орнууд бүгд шинжлэх ухааны суурь болон хам судалгаагаа хөгжүүлж түүнийхээ үр шимээр хөгжилд хүрсэн байдаг. Улс орны хөгжлийн ирээдүй хойч үеэ хэрхэн бэлтгэснээс шууд хамаарна. Gemini- хиймэл оюун ухаанаас чи хэрхэн “сэтгэдэг” вэ гэж асуухад тэрээр – Физикч шиг гээд А.Эйнштейн, М.Планк, Э.Ферми, В.Хайзенберг, Э.Шредингер, Р.Фейнман гээд орчин цагийн квант физикийн үндэслэгчдийг нэрлэсэн билээ. Яагаад? гэхэд “Тэд гүн гүнзгий, хийгүй, товч тодорхой, өргөн сэтгэдэг. Физик бол шинжлэх ухааны авангард” гэж хариулсан билээ.
Энэхүү “Физикийн тулгуур мэдлэг"-ийг ”Баруун Европын орнуудын ЕБC-ийн ахлах ангийн сурагчид, их дээд сургуулийн оюутнуудын дунд “Алтан стандарт” гэж нэрлэгддэг физикийн шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн шатны агуулга, танин мэдэхүйн орчин үеийн арга зүй, контентыг ашиглан боловсруулсан. Физикийг зөвхөн томьёо цээжлэх биш, харин танин мэдэхүй сэтгэлгээг хөгжүүлж, байгалийн үзэгдлийг математик аргаар загварчилж сурахад чиглэсэн. Түүнчлэн:
Иж бүрэн агуулга: Механик, цахилгаан соронзон, оптик, квант физик болон харьцангуйн онол, астрофизик, эгэл бөөмийн физик, термодинамик, квант физикийг уялдаанд нь судлах боломжтой.
Хэрэглээ ба судалгаа: Орчин үеийн шинжлэх ухаан, технологийн “Фокус” булангаас маш олон сонирхолтой нэмэлт мэдээллийг олж авна. Мөн ахисан түвшний шинэ төрлийн дасгал даалгавруудтай танилцаарай.
Дижитал интеграцчлал: Номны “Фокус” булангийн гарчгийг ашиглан Mozabook, Seilias аппликейшн ашиглан туршилтын видео, симуляци болон нэмэлт материалуудаар дэлгэрүүлж судалж болно.
“Физикийн тулгуур мэдлэг"-ийг байгаль ертөнцийн нууцыг танин мэдэхийг хүсэгч, шинжлэх ухаанаар мэдлэгээ тэлэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав. Мөн ЕБС-д, их дээд сургуульд контент, сурах бичиг болгон ашиглах бүрэн боломжтой.