
Эрдэнийн эхэн цагт гарсан
Энэ олон бурхдын шажин дэлгэрэх цагт гарсан
Тахь Зул хааны үлдэл,
Тансаг Бумба хааны ач,
Үйзэн алдар хааны хүвгүүн,
Үеийн өнчин Жангар билээ.
Эрхэн хоёр настайдаа
Догшин мангаст нутгаа дайлуулж,
Өнчин биеэр үлдсэн,
Гурав орогч насандаа
Аранзал зээрдийн үрээ цагт
Хөл өргөж мордсон,
Гурван их байрын ам эвдсэн,
Гулжин их мангас хааныг номдоо оруулсан,
Дөрөв орогч насандаа
Дөрвөн их байрын ам эвдэж
Дөрдөн их шар мангас хааныг номдоо оруулсан,
Эрхэн таван настайдаа
Тахийн таван шулам хааныг
Олзлон авч номдоо оруулсан,
Тэр таван настайдаа
Бөх Мөнгөн Шигшрэгт баригдаж
Олзлогдсон болдог билээ.
Зургаа орогч насандаа
Зургаан байрын (бэхлэлтийн) ам эвдэж,
Зуун жадын үзүүр хугалж,
Зураг болсон байшинтай
Хүнхээн Алтан Чээжийг оруулж,
Энгийн олон баатрууддаа
Барууны ахлаач болгосон билээ.
Долоотойдоо доордын долоон орныг доройтуулж
Дуутай Жангар нэрээ дуудуулсан,
Аранзал зээрдийнхээ хурдан цагт,
Алтан шар цоохор армынхаа (илдийнхээ) хурц цагт,
Өөрийн биеийнхээ бага цовоо цагт,
Тивийн дөрвөн хааны хүүхнүүдийг голоод,
Нар гарах, үд хоёрын хооронд байдаг
Ном Төгс хааны хүүхнийг залсан билээ.
Хүлгүүдийн хурдан хамгийг цуглуулсан,
Арслангуудын чийрэг хамгийг цуглуулсан,
Дөрвөн талынхаа
Дөчин хааны нутгийг номдоо оруулсан,
Үхэлгүй мөнхийн оронтой,
Үргэлжид хорин таван насны дүрээр байдаг,
Өвөлгүй хаврын хэвээр,
Зунгүй намраар,
Даарах хүйтэнгүйгээр,
Халах халуунгүйгээр,
Сэр сэр гэсэн салхитай,
Бур бур гэсэн хуртай,
Бумбын орон болно.
Тансаг богдын
Таван сая албат нь
Таван сарын газарт
Арай багтмаар буурилсан байдаг.
Өл манхан цагаан уул нь
Газар, тэнгэр хоёрын хүйс болоод,
Өглөө гарах нарны хөл доор
Манхайгаад байдаг гэнэ.
Өргөн Шар таг гэдэг далай нь
Өрүү, сөрүү хоёр урсгалтай,
Өнгөтэй бадмын гэрэл гаргаад байдаг гэнэ.
Эзэн Жангарын өөрийн биеийн уудаг
Хүйтэн Хар Домбо гол нь
Өвөл, зунгүй урсгалтай,
Үргэлж гадна эргээ балбалан
Булгилсан байдаг.
Шатар болсон бумбалива (өргөө) нь өөрөө боссон,
Шарын дөрвөн төрөө гар дээрээ авсан,
Шар наран доорхио эзэлсэн,
Эзэн ноён гэх нэрээ
Их хол газарт тархаасан байдаг.
Эрдэнийн эхэн цагт гарсан
Энэ олон бурхдын шажин дэлгэрэх цагт гарсан
Тахь Зул хааны үлдэл,
Тансаг Бумба хааны ач,
Үйзэн алдар хааны хүвгүүн,
Үеийн өнчин Жангар билээ.
Эрхэн хоёр настайдаа
Догшин мангаст нутгаа дайлуулж,
Өнчин биеэр үлдсэн,
Гурав орогч насандаа
Аранзал зээрдийн үрээ цагт
Хөл өргөж мордсон,
Гурван их байрын ам эвдсэн,
Гулжин их мангас хааныг номдоо оруулсан,
Дөрөв орогч насандаа
Дөрвөн их байрын ам эвдэж
Дөрдөн их шар мангас хааныг номдоо оруулсан,
Эрхэн таван настайдаа
Тахийн таван шулам хааныг
Олзлон авч номдоо оруулсан,
Тэр таван настайдаа
Бөх Мөнгөн Шигшрэгт баригдаж
Олзлогдсон болдог билээ.
Зургаа орогч насандаа
Зургаан байрын (бэхлэлтийн) ам эвдэж,
Зуун жадын үзүүр хугалж,
Зураг болсон байшинтай
Хүнхээн Алтан Чээжийг оруулж,
Энгийн олон баатрууддаа
Барууны ахлаач болгосон билээ.
Долоотойдоо доордын долоон орныг доройтуулж
Дуутай Жангар нэрээ дуудуулсан,
Аранзал зээрдийнхээ хурдан цагт,
Алтан шар цоохор армынхаа (илдийнхээ) хурц цагт,
Өөрийн биеийнхээ бага цовоо цагт,
Тивийн дөрвөн хааны хүүхнүүдийг голоод,
Нар гарах, үд хоёрын хооронд байдаг
Ном Төгс хааны хүүхнийг залсан билээ.
Хүлгүүдийн хурдан хамгийг цуглуулсан,
Арслангуудын чийрэг хамгийг цуглуулсан,
Дөрвөн талынхаа
Дөчин хааны нутгийг номдоо оруулсан,
Үхэлгүй мөнхийн оронтой,
Үргэлжид хорин таван насны дүрээр байдаг,
Өвөлгүй хаврын хэвээр,
Зунгүй намраар,
Даарах хүйтэнгүйгээр,
Халах халуунгүйгээр,
Сэр сэр гэсэн салхитай,
Бур бур гэсэн хуртай,
Бумбын орон болно.
Тансаг богдын
Таван сая албат нь
Таван сарын газарт
Арай багтмаар буурилсан байдаг.
Өл манхан цагаан уул нь
Газар, тэнгэр хоёрын хүйс болоод,
Өглөө гарах нарны хөл доор
Манхайгаад байдаг гэнэ.
Өргөн Шар таг гэдэг далай нь
Өрүү, сөрүү хоёр урсгалтай,
Өнгөтэй бадмын гэрэл гаргаад байдаг гэнэ.
Эзэн Жангарын өөрийн биеийн уудаг
Хүйтэн Хар Домбо гол нь
Өвөл, зунгүй урсгалтай,
Үргэлж гадна эргээ балбалан
Булгилсан байдаг.
Шатар болсон бумбалива (өргөө) нь өөрөө боссон,
Шарын дөрвөн төрөө гар дээрээ авсан,
Шар наран доорхио эзэлсэн,
Эзэн ноён гэх нэрээ
Их хол газарт тархаасан байдаг.