Монгол ардын баатарлаг тууль
ISBN: 9789992948514
Хавтас: Хатуу, хайрцагтай
Хэл: Монгол
Хуудас: 560
ГГэсэрийн тууж гэдэг эрхэмсэг сайхан уран зохиол Төвд, Монгол, Буриад, Тува зэрэг Төв Азийн олон ард түмний дотор өргөн дэлгэрсэн байна. Олон боть бичмэл Гэсэрийн тууж байхаас гадна, ардын үлгэрч туульч нар Гэсэрийн туужийн олон бүлгийг цээжээр дуулан хэлдэг байна.
Гэсэрийн бүх үйл явдлыг ерөнхийд нь багтаасан есөн бүлгийг энэ удаа хэвлэж байна. Үүнийг хэвлэн гаргаснаар монголын олон уншигч өөрийн үндэсний уран зохиолын их дурсгалт бичигтэй танилцах боломжийг олох онцгой ач холбогдолтой юм. Энэ удаа есөн бүлэг Гэсэрийн туужийг хэвлэлд бэлтгэхдээ 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн тууж, Номч хатны Гэсэрийн тууж хоёрыг нийлүүлж нэгтгэсэн ба Заяын Гэсэрийн туужаас зарим чухал зүйлийг авч нөхсөн зэрэг учрыг номын өмнөх үг дотор нэгэнтээ дурдсан билээ.
Гэсэрийн тууж хэчнээн ч үлгэр домгийн чанартай үнэн, амьдралыг давуулсан фантастик зохиол боловч бүлэг бүрээс үнэн явдлын хүүшлэл тусгалыг олж харж болно. Энэхүү есөн бүлэг Гэсэрийн туужийг хэвлэхдээ бүлгүүдийн доторх утгат хэсгүүдийг дугаарлаж, хэсэг тус бүрд жижиг гарчгийг тавьсан болно.