https://cdn.zochil.shop/f72e73de-ec27-4baa-8f88-b1e24f2f08fe_t1500.png

Түүх

Гайхамшигт алтан дэвтэр

250,00050% хямдарсан

125,000₮

250,000
50% хямдарсан

Хүргэлттэй
Тоо ширхэг
Богино тайлбар
"Замбуу тивийн умар зүгийн их Монгол орны домгийг өгүүлсэн их шастир, ухаантныг баясгагч гайхамшигт алтан дэвтэр" Төвөд хэлээр бичсэн түүхэн сурвалж бичиг

Дэлгэрэнгүй

"Замбуу тивийн умар зүгийн их Монгол орны домгийг өгүүлсэн их шастир, ухаантныг баясгагч гайхамшигт алтан дэвтэр"

Төвөд хэлээр бичсэн түүхэн сурвалж бичиг

Зохиогч: Зава Дамдин Лувсандаян

Орчуулж, тайлбар зүүлт хийсэн: Төвөдч Хомоолын Түмэнбаяр

Тайлбар, судалгаа бүхий бүрэн гүйцэд орчуулга

“Хорчойнжүн” буюу “Гайхамшигт алтан дэвтэр” хэмээх энэ бүтээл одоогоос бараг зуун жилийн өмнө бичигдсэн бүтээл юм. Түүхийн бүтээлийн хувьд энэ нь харьцангуй хожуу мэт боловч эл номд агуулагдсан түүхийн үнэт мэдээллийн ач холбогдол нэн их дэлгэр, чухал билээ.

Түүнчлэн уг бүтээлд Монгол Улсын ирээдүйд тулгарч болзошгүй хүндрэл бэрхшээлийн талаар өгүүснээс гадна, гарах гарц, хэрэгжүүлэх бодлогын талаар олон түмэнд заан чиглүүлсэн байдаг. Монгол орны асар их өв түүхийн нэгээхэн гэрч болсон энэхүү бүтээл манай орны хүүхэд залуусыг эх орныхоо түүхээр бахархах, үнэн зөв мэдлэг, мэдээлэл авахад чухал үүрэг гүйцэтгэж чадна. Өнөө цагт дэлхийн түүхнээ томоохон байр суурь эзэлдэг монгол орныхоо түүх, соёлтой холбоотой бүтээлийг олж, нарийвчлан судалж түгээн дэлгэрүүлэх нь нэн чухал шаардлагатай байгаа билээ.

“Хорчойнжүн” буюу “Гайхамшигт алтан дэвтэр”-т нэгэн онцлог давуу тал байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Ер нь манай хэл, түүх, соёлын талаар төвөд хэлээр туурвисан төвөд, монголын эрдэмтдийн бүтээлүүд цөөнгүй бий. Тэдгээрээс эл “Хорчойнжүн” буюу “Гайхамшигт алтан дэвтэр” хэмээх сурвалж бичиг нь бусад түүхийн сурвалж бичигт байхгүй маш ховор чухаг мэдээ мэдээлэл агуулсан, монголын түүх болон соёлд чухал байр суурь эзэлдэг бүтээл юм. Энэхүү бүтээлийг монголын төр улсын түүх, тусгаар тогтнолын ашиг сонирхолтой холбож үздэг төдийгүй XX зууны эхээр тун хүчтэй өрнөж байсан үндэсний эрх чөлөөний хувьсгалтай ч холбож болно.

Билгүүн цадигт номын хорхойтнуудын шимтэх, түүхээ дээдэлдэг өрх бүрийн хойморт залрах сор бүтээл юм. Номын хишиг дэлгэртүгэй.

2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.