Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч, Их дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутан, Мэргэжлийн багш нарт,
Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулсан
Дүрэм-Тодорхойлолт-Жишээ-Даалгавар-Зөвлөмж багтсан бүрэн хэмжээний сурах бичиг
Агуулга:
1-р бүлэг. Нийгэм, нийгмийн харилцаа
2-р бүлэг. Ёс суртахуун
3-р бүлэг. Соёл
4-р бүлэг. Эрх зүй
5-р бүлэг. Эдийн засаг
6-р бүлэг. Улс төр
7-р бүлэг. Олон улсын харилцаа
Энэхүү ном нь байгалийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан, техникийн шинжлэх ухаан гэсэн гурван том бүлэг шинжлэх ухааны нэг нь болох нийгмийн шинжлэх ухааны тулгуур ойлголтыг агуулна.
Шинжлэх ухаан гэдэг нь тухайн он, цагийн батлагдаж нотлогдсон "үнэн", "шинээр төрөх үнэн", он цагийн хүрдэнд "өөрчлөгдөх
үнэн"-ийг хэлнэ. Үнэн зүйлийг бид шинжлэх ухааны мэдлэг, онол, ухагдахуун, ойлголт, хариу гэдэг.
Манай орон 1990 оноос ардчилал, олон ургалч үзэл, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс болсон.
Энэ цаг хугацаа нийгмийн шинжлэх ухаанд хамгийн их ул мөрөө үлдээсэн бөгөөд өмнөх үеийн социалист шинжлэх ухаан, "үнэн" үгүй болж шинэ үнэн, зах зээл, иргэний нийгмийн шинжлэх ухаан бүрэлдэн тогтож байна.
Шинжлэх ухааны батлагдаж нотлогдсон мэдлэг, нотлогдоогүй боловч ирээдүйд нотлогдох онол ухагдахуун бүр өөрийн гэсэн зохиогч, эрдэмтэн, тодорхой хүний бүтээл юм. Аристотель, Платон, Карл Маркс, Макс Вебер, Герберт Спенсер, Толкотт Парсонс, Питер Блау, Энтони Гидденс Эмиль Дюркгейм гээд цааш үргэлжилнэ.
Зохиогчийн хувьд монголын ба барууны эрдэмтдийн олон, ухагдахуун, тайлбар толь ойлголтыг өчүүхэн төдий гуйвуулалгүй яг байгаа төрхөөр шинжлэх ухааны загварт оруулан бичлээ.
Улс орны хөгжил залуу үе, нийт иргэдийн боловсролоос хамаатай. Хүн заавал математикч байх албагүй. Харин нийгмийн тухай мэдлэгтэй байх ёстой. Учир нь ардчилал бол ард түмний засаглал. Нийгмийн тухай зохих мэдлэгтэй ард түмэн улс орноо удирдана.