ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧ, ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН АНГИЙН ОЮУТАН, МЭРГЭЖЛИЙН БАГШ, ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД БЭЛТГЭГЧДЭД ЗОРИУЛАВ.
Монгол хэл нь монгол үндэстний соёл, сэтгэлгээ, үндэстний уламжлал, сэтгэлгээний хувьсал, хөгжил, эрхэмлэн дээдэлдэг үнэт зүйлсийн илэрхийлэл юм. Аливаа хэл нь тухайн ард түмний бие биетэйгээ харилцан санал бодлоо солилцож, харилцан учраа мэдэлцэж байдаг зэвсэг хэрэглүүр болохоос гадна тухайн үндэстнийг өөрийг нь илэрхийлж байдаг. Хүмүүсийн хамтын ажил хөдөлмөр, харилцан туршлага солилцох үйл, эрдэм мэдлэг нь цөм хэлээр дамждаг бөгөөд нэг хүний үйл нь бусдын үйл ажиллагаанд багтаж байдаг тул эх хэлээрээ санаж сэтгэж байгаа нь ч нийгмийн орчин түүний хөгжилтэй салшгүй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл хүний үзэл бодол, мэдлэг хүмүүжил нь тухайн нийгмийн ахуй нөхцөл байдалтай уялдсан байдаг. Хүн үзэж мэдсэн буюу дуулж сонссон эрдэм ухаан, элдэв гайхамшигт сонин сайхан зүйлүүдээ хэлээр л дамжуулан олон нийтэд хүргэхээс өөр арга зам байхгүй учир эх хэлнийхээ хууль дүрэм хэм хэмжээг ухамсарлан ашиглах нь хүн бүхний эрхэм үүрэг юм. Хүн хэрхэн зөв сэтгэж түүнийгээ нийгмийн амьдрал, үйл ажиллагаа, харилцаанд зөв хэрэглэж байгаа нь санаа бодлоо илэрхийлж, ярьж бичиж буйгаар илрэн гардаг. Эх хэлээ сайтар эзэмшсэн хүний ярьж хэлж байгаа үг бүр нь утга агуулга, найруулга төгөлдөр, илэрхийлж буй санаа гүн гүнзгий, эх хэлнийхээ утга зохиолын хэлний хэм хэмжээ, дүрэм журамтай яв цав нийцсэн байдаг. Эрдэмтэд “Хүнийг бусдаас ялгаж байгаа гол мөн чанар нь хэл, сэтгэхүй хоёр бөгөөд энэ хоёр нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох боломжгүй бөгөөд хэл нь сэтгэхүйгээ, сэтгэхүй нь хэлээ харилцан хөгжүүлж бие биеэ шүтэж нөхөж байдаг.” хэмээн үздэг. Мөн хэл бол ард түмний соёлыг тээгч гэж бичсэн байхад хэл бол танин мэдэхүйн хэрэгсэл гэсэн нь ч буй. Аль аль нь хэлний үүрэг, ач холбогдлыг үнэлж тусгасан байна.
Эх хэлний боловсрол нь нийгмийн харилцаанд оролцох, мэдээлэл солилцох, үзэл бодлоо илэрхийлэх, асуудал шийдвэрлэх, бусад шинжлэх ухааныг судлах суурь болохын зэрэгцээ хүмүүсийн харилцан ойлголцож, хамтран ажиллахад чухал үүрэгтэй болохын хувьд, суралцагч нь бүрэн дунд боловсрол эзэмших явцдаа эх хэлээрээ унших, бичих, ярих-сонсох хэрэглээний цогц чадамжийг олж авсан байвал зохих юм. "Монгол хэл" тулгуур мэдлэг номыг их дээд сургуульд элсэн орохын тулд монгол хэлний хичээлээр эзэмшсэн мэдлэг чадвараа бататгах, мэдлэгээ системчлэхэд тусламж болгох зорилгоор эрхлэн гаргалаа.
Уг ном нь “Монгол хэл”, “Үндэсний бичиг” гэсэн үндсэн хоёр хэсэгтэй. Тус бүр тухайн агуулгад харьяалагдах үндсэн бүлгүүдээс бүтнэ. Мөн номд "Соёмбо пресс" ХХК–аас эрхлэн гаргасан “Монгол хэл, үндэсний бичиг” тулгуур лавлах, УБ., 2020 номын агуулгыг онол, хэрэглээний түвшинд дэлгэрүүлэн тайлбарлав. Монгол хэлний үндсэн нэгжүүдийг ихээс бага руу чиглүүлэн авч үзсэнээс гадна үндэсний бичгийн зөв бичих зүй, үгийн сан, өвөрмөц бичлэгтэй хийгээд дүрс ялган бичдэг үгсийн товч хадмал толийг оруулсан болно. Нэрт зохиолч Д.Урианхайн хэлсэнчлэн “Эх хэл юүндээн элэг тавьж, эрдэнийн гэгээт бичиг юүгээн нэн гүн ух!” эрхэм дүү нар минь.
Ном, эрдмийн цагаан буян дэлгэрэх болтугай!