Зохиогч:Д.Суран
ISBN: 9789997863843
Хавтас: Хулдаасан хавтас
Хэл: Монгол
Хуудас: 192
Байгалийн ухааны суурь шинжлэх нэг нь биологи юм. Манай ертөнц дээр амьдрал үүссэн түүх хэдэн зуун сая жилээр ээлжлэн урт хугацааг туулсан болохоор олон сая төрлийн амьд биетийн хэлбэр, дүрс үүсэж, хөгжиж, мөхөж, амьдралынхаа орчинтой дасан зохицож шалгарч үлдсээр өнөө үед хүрч иржээ. Хүн төрөлхтөн түүнтэй зэрэгцэн мэдлэгийн хуримтлалыг бий болгосоор шинжлэх ухааны олон салбар үүссэн билээ. Хүн байгалиас өмсөх хувцас, идэх хоолоо олохын хамт олон төрлийн ургамал, амьтан, мөөг, бичил биетний талаарх мэдлэг олж авсан. Энэ бүгдийг өдий хүртэл бүрэн гүйцэд судлан танин мэдээгүй төдийгүй орчин үед шинжлэх ухааны олон арга зүйг ашиглан бүр нарийн түвшинд таних шаардлага улам ихээр өсөх боллоо. Тэр ч буй хэл хүн өөрийгөө, амьдарч байгаа гаригийнхаа ирээдүйг таньж мэдэх цаг үед тулж ирээд байна. Энэ зорилтыг биелүүлэхэд шинжлэх ухааны суурь ойлголтууд чухал хэрэглэгдэхүүн болох юм. Биологи гэсэн ерөнхий нэрийн доор манай ертөнцийн уурагт биеийн үндсэн нэгж болох эс-эд-эрхтэн системт амьтан, ургамал, хүн, тэдгээрийн хоорондын харилцан хамаарал, түүхэн хувьсаж ирсэн зам, ирээдүйн чиг хандлагыг таньж мэдэхэд биологийн тулгуур ойлголтууд чухал юм. Энэ зорилгын үүднээс эхлэн суралцагч нарт товч тодорхой лавлах хэрэглэгдэхүүн хэрэгтэй болж байна. Өнөө үед шинжлэх ухаан, техник технологийн хөгжил эрч хүчээ авч мэдлэгийн систем асар их болсон болохоор түүнийг богино хугацаанд эзэмших хэрэгцээ шаардлага гарч байна. Байгалийн шинжлэх ухаан (биологи, хими, математик, физик, газарзүй, одон орон) бол хүн төрөлхтнийг хөгжил дэвшилд хүргэх цорын ганц зам билээ. Хүүхэд залуучууд та бүхэн байгалийн шинжлэх ухааны хичээлүүддээ шамдан суралцаж ирээдүйн нийлэг шинжлэх ухааны салбар биотехнологи, нанотехнологи, бионик, микробиологийн салбарт хүчээ сорихыг уриалж байна. Энэ чин хүсэл эрмэлзэлд өчүүхэн төдий хүч өгөхийг хичээж “Биологийн лавлах” хэмээх гарын авлагыг хүргэж байна.