https://cdn.zochil.shop/e970d8a8-c501-45bd-a2a1-6a2084de67fa_t1500.png

Сурах бичиг

Монгол ёс заншил уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм

20,000₮
Хүргэлттэй
Тоо ширхэг
Хүргэлттэй
Тоо ширхэг
Дэлгэрэнгүй

Зохиогч: Ш.Чоймаа

ISBN: 9789997378491

Хавтас: Зөөлөн

Хэл: Монгол

Хуудас: 376

Энэ дэлхийн хүмүүн төрөлхтний уг мөн чанар адил боловч, төрсөн орон нутаг, төрүүлж өсгөсөн эцэг эхийн уг удам, хүмүүн болгон боловсруулсан ёс заншил, эрхлэн аж төрөх үйл үйлдвэрийн хэв байдал, шүтэж бишрэх шашин суртал, хэл, соёлын өвөрмөц төрх тэргүүтэн нь харилцан адилгүй бөгөөд үндэстэн угсаатны ялгавар ч мөн үүнээс үүддэг юм. Бид хийгээд бидний өвөг дээдэс хүн төрөлхтний нэг хэсэг төдийгүй монгол угсаатан билээ. Тиймийн тул бидний монголчууд дэлхийн хүн зоны зөв ёсыг эрхэмлэхийн хамт, монгол ёс заншил, хэл бичиг, соёл түүхээ өвлөн тээж, уламжлагчид гэдгээ гүнээ ухамсарлаж, өнгөрсөн ба ирээдүйн өмнө хүлээн хариуцлагаа омтгойлж үл болно. Бид хийгээд бидний хойчис хүн болсон байх төдийгүй жинхэнэ монгол хүн байх учиртай. Энэ нь монгол үндэстэн, монгол улс хэмээн оршин тогтнохын язгуур үндэс юм. Монгол хэл сэтгэхүй, түүнийг зуун зуунаар өртөөлөн хадгалж, уламжлан авч ирсэн үндэсний монгол бичиг бол монгол хэмээх тодотголтой бүхний оршихуйн баталгаа юм. Монгол үг бүрийн цаана монгол сэтгэлгээ, монгол ёс хадгалагдаж байдаг юм. Бичиж нийтлүүлсэн зүйлсээсээ, бас сургаал билгийн зүйлээс “Монгол ёс заншил, уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм” хэмээх нэр гарчигт нийцүүлэн түүвэрлэн эмхэлж, нэгэн ном болгон уншигч олон түмэнд өргөн баривай.

2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.