https://cdn.zochil.shop/7a3902e5-caca-4bb1-aaee-1614559166aa_t1500.png

Сурах бичиг

Англи хэл хялбар сурахуй 1

15,000₮
Хүргэлттэй
Тоо ширхэг
Хүргэлттэй
Тоо ширхэг
Дэлгэрэнгүй

Зохиогч: О.Шинэбаяр

ISBN: 9789997377159

Хавтас: Зөөлөн

Хэл: Монгол

Хуудас: 210

Аль ч хэлний үгсийг бид толь бичгээс цээжлэхдээ үсгийн дарааллаар таньж тогтоох аргыг хэрэглэх нь түгээмэл билээ. Энэ нь хэлбэр хөөж үг тус бүрийн утгыг таньж тогтоож байна гэсэн үг юм. Жишээлбэл: “А” толгойтой үгсийг тогтоохдоо “Аав, аарц, ааш, аараг, ааруул” гэхчлэн эсвэл “Fгее, form, father, far” гээд “F ” үсгээр эхэлсэн боловч өөр өөр утгатай үгсийг шүлэг шиг цээжилж дараа нь утга санааг ялгаж салган мэдэх болдог. “Үгийн өвгөн утгын таяг тулдаг” гэж үг бий. Утгагүй үг гэж байдаггүй болохоор үгийг цээжилнэ гэдэг нь утгыг ухаж мэдэх гол үндэс билээ. Бид англи хэлний идэвхтэй үгсийн толь бүтээхдээ үгсийг хялбар цээжлэх арга бол утгаар нь сэдэвчилж кодлон тогтоох арга гол гэж үзэж англи хэлний хэрэглээний идэвхтэй үгсийг түүвэрлэн бичлээ. Энгийн хэлбэл барилга гэдэг үгийг цээжлэх бол байшин, байгууламж, байр гэх үгийн бүлэг үгийн хүрээнд багтааж үндсэн үгийг нь түлхүүр болгон түүгээр сэдэл санаа аван үгийг хялбар тогтоож болно гэж үзлээ. Эрүүл мэнд гэсэн бүлэг үгсийн хүрээнд эмч, өвчтөн, эмгэг гэсэн үг багтаж нэг нэгнээр нь түлхүүр хийн танина гэсэн үг юм. Ийм байдлаар бид англи хэлний идэвхтэй үгсийг утга, хэлбэр, дуудлагын галигаар нь хэрэглэж болох юм. Толь бичиг 3 хэсгээс бүрдэж байгаа юм.Тус хэсгүүд нь гурван түвшний сэдэв, кодыг агуулж байна. Аль ч түвшнээс эхлэн өдөр тутмын хэрэглээний англи үгсийг цээжлэн тогтоож болно. Тухайлбал гуравдугаар хэсгээс эхлэж цээжлэх бол ерөнхийгөөс тусгай руу, нэгдүгээр хэсгээс нэг, хоёр, гурав гэхчлэн хэсэг тус бүрийн үгсийг тусгайгаас ерөнхийрүү дараалан таньж болох юм.

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.