Зохиогч: Доктор, дэд профессор Д.Эрдэнэсан, Д.Гэрэлмаа
ISBN: 9789919505134
Хавтас: Хулдаасан
Хэл: Монгол
Хуудас: 308
Монгол хэл, үндэсний бичгийн энэхүү лавлахыг ЕБС – ийн ахлах ангийн сурагчид шалгалтад бэлтгэх, мэдлэгээ цэгцлэхэд зориулав. Уг лавлахад монгол хэл, үндэсний бичгийн онол, хэл зүйн дүрмийг ЕБС – ийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг баримтлан дэлгэрэнгүй, нарийвчилсан байдлаар багтаан орууллаа. Лавлахыг боловсруулахдаа, ЕБС – ийн сургуулийн хэл зүйд одоогоор мөрдөж байгаа нэр томьёог баримталсан ба сонгон суралцах хичээлээр гүнзгийрүүлэн суралцаж буй суралцагчдад зориулан холбоо үг, өгүүлбэрийн түвшинд зарим сэдвийг дэлгэрэнгүй байдлаар нарийвчлан боловсруулж оруулсан болно. Монгол хэлний агуулгын хувьд ЭХ, ӨГҮҮЛБЭР, ҮГ – БҮТЭЭВЭР, ҮГИЙН САН – УТГА, ЗӨВ БИЧИХ ДҮРЭМ гэсэн үндсэн таван хэсэгтэй. Үндэсний бичгийн хувьд хэл зүйн хамгийн түгээмэл хэрэглэдэг дүрмүүдийг лавлах товчоон байдлаар оруулснаас гадна, түгээмэл тохиолддог зарим үгийн товч хадмал толийг багтаав. Уг номын гарчигт лавлахад буй бүх сэдвийн танилцуулгыг нарийвчлан жагсаасан байгааг ажиглаарай. Эрхэм баян, эрдэм номын цагаан буян дэлгэрэх болтугай!