Зохиогч: Да.Жаргалсайхан
ISBN: 9789919505219
Хавтас: Хатуу
Хэл: Монгол
Хуудас: 26
Монголчуудад: хувь хүний, өрх гэрийн, улс орны өөрийн гэсэн дархлаа, нандин шүтээн, дээдлэх зүйл бий. Эдгээр ном таныг мундаг том эрдэмтэн, суутан болгохоо байг гэхэд амьдралын аахар шаахарт бүдрэхгүй болгоно гэж найднам. Насан туршийн амьдралд хэрэг болох тэр л зүйлийг “Монгол хүүхдийн соёл, хүмүүжил” баринтаглан цувралаар танд хүргэж байна. Тогоогүй мөртлөө шөлтэй хоол хийдэг. Хөргөгчгүй мөртлөө нойтон мах хадгалдаг. Унтаад хоносон мөртлөө шөнө юу болсныг мэддэг. Мал, ан амьтан, байгалиа хараад ирэх өдөр, сар, жилд юу болохыг гадарладаг. Бидний өвөг дээдэс хэзээнээс хийж эхэлснийг хэлж мэдэхгүй цагаан идээ, арьс нэхий боловсруулах, борц хийх тэргүүтнээс давах шилдэг арга технологийг дэлхийн ямар ч хөгжилтэй оронд өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. Тийм болохоор монгол ухааны саваа уудлах хэрэг гарна. Үүцээ задалж мэдэхгүй байцайны эрэлд хатаж яваа юм биш байгаа. Айлаас эрэхээр авдраа уудалъя.