Зохиогч: Оскар Уайльд
ISBN: 9789997862179
Хавтас: Зөөлөн
Хэл: Монгол
Хуудас: 144
Оскар Уайльдын бүх зохиолуудад хувиа бодохын эсрэг бүх нийтийн сайн сайханд тэмүүлэх үзэл санаа шингэсэн байдаг билээ. Уламжлалт дарлал мөлжлөг, ядуурал хоосролын эсрэг, эрээ цээргүй ёс суртахуунгүй байдлын эсрэг тууштай тэмцэгч тэрбээр өөрөө туйлын чөлөөт сэтгэлгээтэй нэгэн байжээ. Эмзэг хурц мэдрэмж, эелдэг зөөлөн сэтгэл, оргилуун хүсэл мөрөөдөл, өргөн дэлгэр мэдлэг, гялалзсан их авьяас билгийн зэрэгцээ үзэсгэлэн гоо зүс царайг хувь заяа түүнд харамгүй хайрласан гэдэг. Гэсэн ч тэр хэрээрээ хайр дурлалын гашуун дурсамж, ер бусын адармаатай, зөрчилтэй хүнд хэцүү амьдрал туулжээ. Нэгэн үе нэр алдрын оргилд заларч, нэгэн үе сэтгэлийн гүн хямралд автан, шоронд хүртэл сууж, уран бүтээлээсээ ч дайжин, хүмүүсээс зугтан, ядуу зүдүү амьдарсан байдаг.