Зохиогч: Артур Канон Дойл
ISBN: 978999627059
Хавтас Зөөлөн
Хэл: Монгол
Хуудас: 120
Нарийн адармаатай хэрэг явдлын учрыг мөрдөгч Шерлок Холмс хурц ухаан, ажигч гярхай чанар, шуурхай шийдмэгийнхээ хүчээр илрүүлэн гаргаж буй тухай өгүүлсэн нийт 56 богино өгүүллэг, дөрвөн туужийг Шотландийн зохиолч Артур Конан Дойл хэмээх эрхэм бичжээ. Мөрдөгч Холмсын тухай өгүүлсэн анхны өгүүллэг нь 1887 онд хэвлэгдсэн ба төд удалгүй уншигчид түүний үргэлжлэлийг уншихийг тэсгэл алдан хүлээх болж, тэр ч бүү хэл үнэхээр мөрдөгч Холмс гэдэг хүн байдагт итгэсэн уншигчид зохиолчийг элдвийн адал явдалт хэргийн учрыг олж өгөхийг хүссэн захидлаар булж байжээ. Хэтэрхий ухаантай, ажигч гярхай, ажлын баялаг туршлагатай Шерлок Холмс гэгч эрхэмийн амжилт дүүрэн алхамууд ямар ч уншигчийг байлдан дагуулдаг билээ. Дэлхийн аль ч оронд тэр эрхэмийн түүх намтрыг өгүүлсэн зузаан зузаан номууд уншигдсаар байдаг. Тэгвэл бид энэ удаа түүний хялбаршуулан товчилсон хэлбэрийг бяцхан уншигчиддаа барьж байна.