Зохиогч: Клайв Льюис
ISBN: 9789992947647
Хавтас: Зөөлөн
Хэл: Монгол
Хуудас: 224
Гүн ухаанч, уран зохиол судлаач, урлагийн онолч, Оксфордын болон Кембриджийн их сургуулийн хүндэт доктор, эрдэмтэн профессор Клайв Льюис /1898 – 1963/ Ирландад төржээ. 10 нас хүртлээ тун ч жаргалтай байсан гэдэг. Ээж нь түүнд гадаад хэл зааж, ёс суртахуун, гоо зүйн үндэс суурийг тавьж байлаа. Харамсалтай нь өнчрөн үлдэж, халамжтай байж чадаагүй аав нь түүнийг гэрээс хол хаалттай сургуульд суулгасан гэдэг. 1917 онд Оксфордын Их Сургуульд элсэн орж, оюутан байх үедээ дайнд явж, шархдан эмнэлэгт хэвтэж үзсэн ч ёс суртахууны үндсэн баримтлалаа алдсангүй. Оксфордын Их Сургуулиа төгсөөд тэндээ багшлан 30 гаруй жил английн уран зохиолын лекц уншжээ. 1954 онд Кэмбриджэд уригдан очиж хүндэт доктор болсон. 1955 онд Их Британийн ШУА-ийн хүндэт гишүүн болов. Тэрээр уран зохиол, урлаг, гүн ухааны асар их мэдлэг дээрээ тулгуурлан “Нарнигийн он дарааллийн бичиг” хэмээх хүүхдийн цуврал долоон зохиол бичсэн юм. Энэхүү цуврал зохиолууд нь өдгөө дэлхий ертөнцийг жинхэнэ шуугиулж байгаа бөгөөд Холливүүд эхний хоёр зохиолоор нь кино хийгээд байгаа юм. Энэ хүндэт эрдэмтэн Энштейний харьцангуйн онол дээр суурилан энэхүү зохиолоо бичжээ. Эдгээр зохиолууд Кембриджийн сургуулийн хөтөлбөрт орсон байдаг.