Зохиогч: Л. Кэррол
ISBN: 9789992948612
Хавтас: Зөөлөн
Хэл: Монгол
Хуудас: 160
1862 оны 7-р сарын навч цэцэг алаглан, нарны илч төөнөсөн нэгэн өдөр гурван охинтой Темза мөрний нэгэн цутгаланд завиар зугаацан явахдаа нарны илчинд нозоорсон хүүхдүүдийн сэтгэлийг сэргээх гэж хүүрнэсэн үлгэр нь энэхүү гайхамшигт номын үүдэл болж өгчээ. Уг үлгэрийн гол баатар нь зохиогчийн хамгийн дотны найз 10 настай Алиса охин байсан аж. Алиса охины тухай цуврал хоёр номын зохиогч нь жирийн нэг математикийн багш Кэррол хэмээх нууц нэрээр бичсэн Дожсоны зохиол английн төдийгүй дэлхийн уран зохиолд хүндтэй байр суурь эзэлдэг. “Алиса гайхамшгийн оронд” ном хэвлэгдсэн даруйдаа Англиар түгэн тархаж хүүхдүүдийн хүслэнт ном болов. Маш олон хувиар борлогдож гурван жилийн дотор гуч дахин хэвлэгдсэн гэдэг. Үйл явдлыг нь хараад хүүхдийн үлгэр гэмээр боловч цаанаа математикийн томъёогоор бичигдсэн асар гүн үндэслэлтэй энэхүү зохиол хүүхдийн төдийгүй томчуудын ухааныг сорьсон бүтээл болжээ.