Зохиогч: К.Коллоди
ISBN: 9789997852748
Хавтас: Зөөлөн
Хэл: Монгол
Хуудас 224
Карло Колоди /1826-1890/ Италийн Флоренсэд төржээ. Тусканы армид алба хааж, дайнд оролцож үзсэн Карло сонины ажилд орсоноор уран зохиолтой амьдралаа холбох анхны гараагаа эхэлжээ. Тэрээр ном бичиж эхлэн, олон зохиол хэвлүүлсэн ч 1880 онд бичсэн “Пиноккио” нь түүнд мөнхөд амьд сэрүүнээрээ үлдэх алдрын титэм авчирсан юм. Амь орсон модон хүүхэлдэйн адал явдлаар хүүхдийн ертөнцөд тохиолддог бүхий л гэнэн томоогүй зан үйлийг дурайтал нь харуулж чаджээ. Дүрсгүй, сургуульд явах дургүй, ажил хийх дургүй, үгэнд ордоггүй хэдий ч гэнэн цайлган, сайхан сэтгэлтэй хүүгийн дүрийг модон хүүхэлдэй Пиноккиогоор харуулсан. Олон удаа ойр дотныхоо хайртай хүмүүсийн үгэнд ороогүйгээс болж, хүнд хэцүү байдалд орж байгаа Пиноккиогийн түүх багачуулд маш их сургамжтай юм. “Пиноккио”-г соц.реализмд тааруулан хуулбарласан “Буратино” зохиолтой бид нэлээд хэдэн жилийн өмнө танилцсан.