https://cdn.zochil.shop/97342b3d-7f46-4f68-80ab-b031a1cf0edc_t1500.png

Шилмэл зохиол

Дэлхийн Хүүхдийн Шилмэл Зохиол №48 Винни Пүү Нэрт Тэнэгхэн Бамбарууш

10,000₮
Хүргэлттэй
Тоо ширхэг
Хүргэлттэй
Тоо ширхэг
Дэлгэрэнгүй

Зохиогч: А. Милн

ISBN: 9789992947144

Хавтас: Зөөлөн

Хэл: Монгол

Хуудас: 172

Дэлхийн хүүхдийн уран зохиолын эрдэнэсийн шигтгээ болсон уг зохиол нь Робин гэгч жаалхүү түүний хайртай тоглоом болох Винни Пүү гэдэг чихмэл бамбарууш хоёрын бодит түүх юм. Английн зохиолч Алан Александр Милний хайртай хүү Кристофер Робинд жижигхэн, бор өнгөтэй Винни Пүү нэрт бамбарууш байжээ. Робин хүүгийн хувьд тэрхүү чихмэл бамбарууш нь зөндөө ихийг ярилцдаг хамгаас хайртай дотны найз нь байсан байна. Жаалхан хүү, бамбарууш хоёрын дотно харьцааг цаг ямагт ажиглаж байсан аав А. А. Милн нь хүүгээ зургаан нас хүрэхэд энэхүү гэнэхэн Винни Пүүгийн түүхийг анхлан бичиж, хүүдээ уншиж өгчээ. Тун удалгүй уг зохиол Лондон даяар, дараа нь Англи, тэгээд Европ, бүр дэлхий даяар алдартай болж, олон цуврал ном болоод зогсохгүй театрт жүжиг, дэлгэцэнд кино, телевизэд цуврал шоу, радиод ч мөн цуврал, дэлгүүрт тоглоом, амтат бялуу, зураг, хүүхдийн дэвтэр, гутал ч хүртэл болжээ. Өдгөө хүүхдийн хэрэглээний маш олон зүйлийг чухам энэ эгдүүтэй хөөрхөн бамбаруушаас ялгаж салгаж ойлгохын аргагүйгээр хүүхэд багачуудын сэтгэлд хоногшсон байна. Харин Кристофер Робин хүү балчир багын найзуудынхаа дунд урт удаан амьдарч 1996 онд 76 насандаа өөд болжээ. Тэрбээр Лондонгийн Кенсингтоны цэцэрлэгт хүрээлэнд хайртай бамбаруушийнхаа хөшөөг босгож амжсан байна.

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.