Зохиогч: О.Пройслер
ISBN: 9789992947128
Хавтас: Зөөлөн
Хэл: Монгол
Хуудас: 116
О.Пройслер 1923 онд Германы Мюнхен орчимд төржээ. Эмээ нь ардын домог гайхалтай сайхан ярьдаг, гэр дүүрэн номтой тул номонд умбаж хамаг цагаа өнгөрүүлдэг хүүхэд байв. Багш мэргэжилтэй эцэг эх нь хүүгийнхээ уран сайхны мэдрэмж, бичгийн боловсролд ихээхэн анхаардаг байлаа. Их Сургуульд орох гэж мөрөөдөж байсан ч дайнд явж, олзлогдож, Казань орчмын хорих лагерьт таван жил суужээ. Чухам энэ үеэс л бичиж эхэлсэн бөгөөд өөрийн хийсэн бэх, олдсон цаасны тасархай дээр шүлэг зохиолоо тэрлэдэг байв. Хүнд хүчир орчинд байгаагаа үл хайхран ардын домог, аман зохиолд гүн хүндэтгэлтэй ханддаг байжээ. Эх орондоо эргэж очоод бага сургуулийн захирал болсон нь хүүхдүүдэд үлгэр зохион ярьж, ямар ч зүйлийг сайхнаар төгсгөж, нөхцөл байдалд хамгийн хүнлэг шийдвэр гаргаж сурчээ. “Бяцхан шулам” зохиолд нь 127 настай бяцхан шулам сурсан илбэ шидийнхээ ачаар хүмүүст туслан, тэднийг баярлуулах дуртай болно. Муу юм л хийдэг шулам хамгийн хүмүүжилтэй сайн шулам гэдгийг манай бяцхан шулам мартаж орхиод элдэв сайн үйлийг хийсээр л байна. Эцэст нь түүний сайхан сэтгэл бусад хорон муу санаат шулмуудаа ялдаг билээ.