https://cdn.zochil.shop/d882df40-8dcc-492b-b813-462ea8a57ff8_t1500.jpg

Соёмбо нэвтэрхий толь

Дэлхийн түүх 2026 оны шинэ хэвлэл

120,000₮
  • Хүргэлттэй
Тоо ширхэг
Богино тайлбар
Зохиогч: Б.Чинзориг, Ж.Урангуа Нүүрний тоо: 960 ISBN: 978-99962-2-061-6

Дэлгэрэнгүй

“Соёмбо пресс” хэвлэлийн газар нь 2010-2011 оноос эхлэн өргөн олон уншигчдад зориулсан “Соёмбо нэвтэрхий толь”-ийн цувралыг эрхлэн гаргаж, Монголын боловсрол, танин мэдэхүйн орон зайд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Соёмбо нэвтэрхий толиуд мэдлэгийг зөвхөн мэргэжлийн хүрээнд бус, нийт олонд ойлгомжтой, хүртээмжтэй хүргэхийг зорьсноороо онцлог юм. Соёмбын “Дэлхийн түүх” нэвтэрхий толь 2012 онд анх уншигчдын хүртээл болсноос хойш 15 орчим жил улирч, энэ хооронд уншигчдын талархлыг хүлээж, эрэлт хэрэгцээтэй номын тоонд багтсаар ирсэн. Үүнийг харгалзан эдүгээ уг бүтээлийн нэмж засварласан хоёр дахь хэвлэлийг бэлэн болгож уншигчдын гар дээр тавьж байна.  

Энэ нэвтэрхий толийн зохиогчид түүхийн балар эрт цагаас эрт, дундад, шинэ үеийг туулан та бидний амьдарч буй орчин цагт хүрсэн дэлхийн олон тив, бүс нутаг, газар нутгийн төр улс, нийгэм, шашин, соёл, мэдлэг ухааны гол чухал үйл явц, үзэл хандлагыг уншигчдад аль болох өргөн цар хүрээнд, үндэслэлтэй, цэгцтэй, ойлгомжтой тайлбарлахыг оролдсон болно. Тиймээс та бидний төдийлөн мэддэггүй Африк, Латин Америк, Австрали, Номхон далайн бүс нутгийн түүхийн олон сэдэв, агуулга энэ номонд багтсан болой. Мөн уншигчдын хүсэлтийн дагуу өмнөх хэвлэлд тусгагдаагүй дэлхийн дулаарал, терроризм, компьютер технологийн хувьсгал, неоколоничлол гэх мэт орчин цагийн дэлхий ертөнцийн түүхийн асуудлууд бичигдсэн. 

Түүхийг шинжлэх ухааны үүднээс танин мэдэх нь мухар сүсэг, өнгөц ойлголтоос ангид байж, юмс үзэгдлийн мөн чанар, зүй тогтлыг ухамсарлах боломжийг нээдэг. Шинжлэх ухаанч мэдлэгийн эхлэл нь ажиглалтаас, түүний гүн утга нь эргэцүүллээс, харин үнэ цэнэ нь ойлголтоос урган гардаг. Соёмбо “Дэлхийн түүх” нэвтэрхий толь хүн төрөлхтний түүхийг шинжлэх ухаанч сэтгэлгээгээр тольдон харах өөр нэгэн цонх болно.       

2026 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.