Зохиогч: Ш.Чоймаа, Д.Бүрнээ, М.Баярсайхан, Б.Даваасүрэн, Э.Мөнх-Учрал, О.Дэмчигмаа,
Б.Энхсувд, Д.Өлзийдэлгэр, Г.Одбаяр
ISBN: 9789996222412
Хуудас: 1026
Хэмжээ: В5
Хүний нэр нь нийгэм бий болсон цаг үетэй адил эртний түүхтэй бөгөөд угсаа үндэстнийхээ түүх, зан заншил, шүтлэг бишрэл, хэл, соёлын өвөрмөцийг илэрхийлж, уламжлахын сацуу, тухайн цаг үе, бүс нутгийн онцлог, сэтгэл зүйг тусган өөрчлөгдөж, онцлог ялгаа бүхий болдог. Ийм ёс монгол хүний нэрд мөн шингэсэн буй. Үүнээс монгол хүн нэрээ хэрхэн үздэгийн тусгалыг үг хэллэгээс хялбар мэдэж болох юм. Тухайлбал, монгол хэлнээ нэр төр, нэр хүнд, нэр алдар, овог нэр, нэр сүр гэх мэт хоршоо үг бий. Эдгээр нь хүн нэрээрээ нийгмийн гишүүн байдаг, нэр бол хөнгөлж үл болох эрхэм хүндтэй агаад нэрийн хамт бие хүний мөн чанар, ёс төр оршдог хэмээх санааг агуулна.
Нэрээ бүтэн байлгах насан туршийн хичээл зүтгэлийн дотор, хэлний талаас нэрийнхээ утга учир, зөв бичлэгийг мэдэх явдал нэн түрүүнд багтана. Толь бичгийн ач холбогдол нь гагц зөв бичихээр хязгаарлагдах бус, түүнчлэн нэрийн утга учир, гарал, бэлгэдлийг мэдэх, хорвоод мэндэлсэн хүүхдэд нэр өгөх лавламж болох төдийгүй, зарим талаар хэл ба нийгэм, хүн судлалын чухаг бүртгэл мэдээллийг агуулсан судалгааны хэрэглэгдэхүүн болдог байна.